ИСЛАНД УЛСЫН ДУЛААНЫ НИЙТ ХЭРЭГЛЭЭНИЙ 90 ОРЧИМ ХУВИЙГ ГЕОТЕРМИЙН ДУЛААНААР ХАНГАЖ БАЙНА

Исланд бол галт уулын идэвхтэй бүсэд байрладаг онцгой газарзүйн нөхцөлөө ашиглан геотермаль эрчим хүчний хэрэглээг дэлхийд өндөр түвшинд хүргэж чадсан улс. Газрын гүн дэх халуун ус, уурын асар их нөөц нь зөвхөн цахилгаан
Исланд бол галт уулын идэвхтэй бүсэд байрладаг онцгой газарзүйн нөхцөлөө ашиглан геотермаль эрчим хүчний хэрэглээг дэлхийд өндөр түвшинд хүргэж чадсан улс. Газрын гүн дэх халуун ус, уурын асар их нөөц нь зөвхөн цахилгаан үйлдвэрлэх бус, айл өрх, барилга байгууламж, аж үйлдвэрийн дулааны хэрэгцээг хангахад ашиглагддаг. Өнөөдрийн байдлаар тус улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 20–30 хувийг, барилга байгууламжийн дулааны 90 орчим хувийг геотермаль эх үүсвэрээр буюу газрын гүний дулаанаар хангаж байна.
Энэ системийн гол онцлог нь нийслэл Рейкьявик болон бусад хот суурин газарт суурилсан “district heating” буюу төвлөрсөн халуун усны сүлжээ юм. Газар доорх гүний халуун усыг тусгай хоолойгоор шууд айл өрх, байгууллагуудад түгээж, өвлийн хүйтэн улиралд ч тасралтгүй дулаан нийлүүлдэг. Ийнхүү тогтвортой, хямд эх үүсвэрт тулгуурласнаар Исландын айл өрхүүдийн дулааны зардал Европын олон орноос хэд дахин бага байдаг.
Геотермаль дулааны хэрэглээ нь зөвхөн халаалтаар хязгаарлагдахгүй, хүлэмжийн аж ахуй, газар тариалан, рашаан сувилал, үйлдвэрлэлийн дулааны хэрэгцээ зэрэг олон салбарт нэвтэрсэн. Ингэснээр тус улс нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг бохирдол ихтэй эх үүсвэрээс бараг бүрэн хараат бус болж, нүүрстөрөгчийн ялгарлыг 0-д ойртуулж чаджээ. Исландын энэ амжилт нь сэргээгдэх эрчим хүчний боломжийг хамгийн үр ашигтай ашиглаж, цэвэр эрчим хүчний тогтолцоог бий болгосон дэлхийн үлгэр жишээ туршлага болон нэрлэгддэг.