МЕГА ТӨСЛҮҮДЭД ДААТГАЛЫН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025.08.14126 үзсэн
МЕГА ТӨСЛҮҮДЭД ДААТГАЛЫН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, бусад албаны удирдлагууд өнөөдөр /2025.08.15/ даатгал болон давхар даатгалын брокерын “Коверхилл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай уулзаж, мега

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, бусад албаны удирдлагууд өнөөдөр /2025.08.15/ даатгал болон давхар даатгалын брокерын “Коверхилл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай уулзаж, мега төслүүдтэй холбогдох даатгал, эрсдэлийн асуудлаар уулзаж, ярилцлаа. Төслүүдийг нэгдсэн удирдлагаар хангах хүрээнд захиалагч талын эрх ашгийг хамгаалах, даатгалын бодлого шийдэл боловсруулахад хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцсэн бөгөөд мега төслүүдийг олон улсын шаардлага, нөхцөлд нийцүүлэн олон улсын даатгалын системд хамруулахын давуу тал, ач холбогдлын талаар санал солилцов. 

“Коверхилл” ХХК нь барилга угсралтын даатгал болон давхар даатгалын чиглэлээр 9 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд даатгалаас олон томоохон нөхөн төлбөрийг амжилттай шийдүүлжээ. Г.Энхтайван нь даатгалын салбарт 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Мянганы сорилын сангийн усны компактын төслийн даатгал, Оюу Толгойн гүний уурхайн барилга угсралтын даатгал зэрэг төслийн даатгалуудаар ажиллаж байсан туршлагатай аж.

Command Palette

Search for a command to run...