ТЭЭВРИЙН УХААЛАГ ШИЙДЭЛ-ТРАМВАЙ

2025.08.1855 үзсэн
ТЭЭВРИЙН УХААЛАГ ШИЙДЭЛ-ТРАМВАЙ

20-р зууны дунд үеэс эхлэн автомашины хэрэглээ нэмэгдэж хотын хүн ам, дэд бүтэц хурдтай өсөж, уян хатан тээврийн шийдэл шаардлагатай болсон тул олон газарт трамвайны сүлжээг татан буулгасан байна. Гэвч 21-р зуунд орчны б

20-р зууны дунд үеэс эхлэн автомашины хэрэглээ нэмэгдэж хотын хүн ам, дэд бүтэц хурдтай өсөж, уян хатан тээврийн шийдэл шаардлагатай болсон тул олон газарт трамвайны сүлжээг татан буулгасан байна.

Гэвч 21-р зуунд орчны бохирдол нэмэгдэж, автомашины түгжрэл хотуудын тулгамдсан асуудал болсны дараа трамвайг дахин нэвтрүүлэх шаардлага тулгарчээ. Трамвай нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг тул агаарыг бохирдуулахгүй, нэг удаад олон зорчигч тээвэрлэх боломжтойгоос гадна тогтсон замаар зорчдог нь хотын дотоод урсгалыг илүү зохион байгуулалттай байлгахад тустай байв. Үүнээс гадна хуучны трамвайтай хотууд түүхэн өнгө төрхөө хадгалж, шинэ загварын трамвай нэвтрүүлсэн газрууд орчин үеийн ухаалаг тээврийн шийдлийг бий болгосон нь аялал жуулчлалд ч эерэгээр нөлөөлж эхэлжээ.

Өнөөдөр Францын Страсбург, Лион, Бордо зэрэг хотууд трамвайг хотын соёлын нэг хэсэг болгож жуулчдын сонирхлыг татаж байгаа бол АНУ-ын Портланд, Сиэтл хотууд орчин үеийн дэд бүтэцтэй уялдуулан дахин нэвтрүүлжээ. Испанийн Барселона, Мадрид хотууд трамвайг ашиглан нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулсан бол Туркийн Истанбул, Измир хотод хуучны трамвайг аялал жуулчлалын гол шугам болгон ашиглаж байна. Харин Австралийн Мельбурн бол өнөөдөр ч дэлхийн хамгийн том трамвайн сүлжээг ашиглаж буй цөөн хотуудын нэг юм.

Ийнхүү нэгэн цагт хотын хөгжлийн чиг хандлагаас шалтгаалан мартагдахад хүрсэн трамвай өнөөдөр байгаль орчин, хотын тогтвортой хөгжил, аялал жуулчлалын чухал хэрэгцээг хангах орчин үеийн шийдэл болон дахин сэргэж буй нь онцлогтой.
 

Command Palette

Search for a command to run...