ХӨГЖЛИЙН 24 МЕГА ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2025.08.18761 үзсэн
ХӨГЖЛИЙН 24 МЕГА ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам 1980 онд 382 мянга байсан бол 2023 оны байдлаар нэг сая 730 мянгад хүрч, үүнийг даган хотжилт, эдийн засгийн төвлөрөл эрчимжиж буй бөгөөд 2040 он гэхэд 2 саяд хүрэх тооцоо су

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам 1980 онд 382 мянга байсан бол 2023 оны байдлаар нэг сая 730 мянгад хүрч, үүнийг даган хотжилт, эдийн засгийн төвлөрөл эрчимжиж буй бөгөөд 2040 он гэхэд 2 саяд хүрэх тооцоо судалгаа бий. Тиймээс хотын дэд бүтцийг сайжруулах, тээврийн дэд бүтцийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх шаардлагын хүрээнд хөгжлийн 24 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, үе шаттайгаар ажиллаж байна. 

Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд богино хугацааны өнгөц шийдлүүд бус тогтвортой хөгжил бүхий цогц бодлогыг нэвтрүүлэх хүрээнд Нийтийн тээвэр, Хот байгуулалт дэд төв, Авто зам, Эрчим хүч, Дэд бүтэц ба усны менежмент чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Нийслэлийн мега төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн нэгдсэн зохицуулалтаар хангах үүргийг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ хариуцан ажиллаж байна. 

Та төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://heyzine.com/flip-book/b14fc67cf9.html линкээр хүлээн авна уу.

Command Palette

Search for a command to run...