“УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ УХААЛАГ, ДИЖИТАЛ ТЭЭВРИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2025.08.18200 үзсэн
 “УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ УХААЛАГ, ДИЖИТАЛ ТЭЭВРИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамны Хөгжлийн албан ёсны тусламж (ODA) хөтөлбөрийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотод 2025 оны 6 дугаар сараас 2027 оны 5 дугаар сар хүртэл “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг

БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамны Хөгжлийн албан ёсны тусламж (ODA) хөтөлбөрийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотод 2025 оны 6 дугаар сараас 2027 оны 5 дугаар сар хүртэл “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал тээврийн мастер төлөвлөгөө боловсруулах” төсөл хэрэгжиж байна.

Тус төслийн хэрэгжүүлэгч БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн /KOTI/ тэргүүтэй консорциумын судалгааны багийн төлөөлөгчид өнөөдөр /2025.08.19/ Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй ээлжит уулзалт хийв.

Уулзалтын үеэр Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн албанаас төслийн хүрээнд хийгдэх суурь судалгааны нэг болох зам, тээврийн судалгааны ажлын төлөвлөгөөг танилцуулж, санал солилцон зөвлөмж өгч ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НТУГ, Замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн бодлогын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг нийслэлийн харьяа агентлагийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулсан семинарыг маргааш буюу 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Command Palette

Search for a command to run...