ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ СОЁЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

2025.08.1938 үзсэн
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ СОЁЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Гизагийн пирамидын хажууд баригдсан "Grand Egyptian Museum" нь соёлын өвийг хадгалах байгууламж төдийгүй Египетийн аялал жуулчлалын салбарт хийгдсэн хамгийн томоохон хөрөнгө оруулалтын нэг болж байна. Төсөл нь 2005 онд э

Гизагийн пирамидын хажууд баригдсан "Grand Egyptian Museum" нь соёлын өвийг хадгалах байгууламж төдийгүй Египетийн аялал жуулчлалын салбарт хийгдсэн хамгийн томоохон хөрөнгө оруулалтын нэг болж байна. Төсөл нь 2005 онд эхэлж, 2023 онд дууссан бөгөөд албан ёсны нээлтээ энэ оны 11 дүгээр сарын 1-нд хийхээр товложээ. Нийтдээ 1 тэрбум ам.долларын хөрөнгөөр 50 гаруй га талбайд баригдсан уг цогцолбор нь Египетийн аялал жуулчлалын шинэ төв болохоор төлөвлөгдсөн юм.

Шинэ музейд 100,000 гаруй түүхийн үнэт үзмэр хадгалагдах ба үүнээс 20,000 орчим нь олон нийтэд анх удаа дэлгэгдэх гэж байна. Тухайлбал, фараон Тутанхамоны эд өлгийн зүйлсийг зориулалтын 7,500 м.кв танхимд үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Архитектурын шийдэл нь эртний Египетийн өвөрмөц өнгө төрхийг орчин үеийн дизайнтай хослуулсан бөгөөд төв хэсэгтээ 83 тонн жинтэй Рамсес II хааны хөшөөг байрлуулжээ. 

Түүнчлэн музейн дэргэд судалгааны төв болон сэргээн засварлах лаборатори байгуулсан нь соёлын өвийг хамгаалахаас гадна аялал жуулчлалыг шинжлэх ухаан, боловсролын чиглэлтэй уялдуулан хөгжүүлэхэд чиглэж буй гэнэ. Энэ нь Египет улсыг аялал жуулчлалын урсгалаар эдийн засгаа дэмжихээс гадна цаашлаад мэдлэг, судалгаанд түшиглэсэн тогтвортой өсөлтийг хангах стратегийг хэрэгжүүлж буйг аж. 

Command Palette

Search for a command to run...