ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БОЛОВСРУУЛАХ ШАЛГАРУУЛАЛТАД 21 ОРНЫ ХОТ ТӨЛӨВЛӨГЧИД АЖИЛЛАНА

2025.08.20151 үзсэн
ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БОЛОВСРУУЛАХ ШАЛГАРУУЛАЛТАД 21 ОРНЫ ХОТ ТӨЛӨВЛӨГЧИД АЖИЛЛАНА

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хотыг хөгжүүлэх зорилгоор Хүннү хотыг байгуулах, хөгжүүлэхээр ажиллаж байна. Хүннү хот нь

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хотыг хөгжүүлэх зорилгоор Хүннү хотыг байгуулах, хөгжүүлэхээр ажиллаж байна. Хүннү хот нь Монгол Улсын төрт ёс, түүх, уламжлал, соёлыг олон улсад сурталчлах, цаашлаад олон улсын чиг хандлагад нийцсэн ухаалаг хот болох зорилготой юм.

Хүннү хотын эрх зүйн орчин, баталгааг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлаас 2024 оны зургаадугаар сарын 05-ны өдөр “Хүннү хотын эрх зүйн байдлын тухай” хуулийг баталж, мөн өдөр “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор Хүннү хотыг албан ёсоор байгуулах хүрээнд 31,501 га эдэлбэр газрыг тогтоосон.

Хүннү хот төсөл нь Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” Олон Улсын Нисэх Буудлын орчимд Богд уулын өвөр Хөшгийн хөндийд байрлаж, 150,000 хүн амтай хотыг байгуулах бөгөөд засаг захиргаа, эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр логистикийн нэгдсэн төв, их дээд сургуулийн цогцолбор болон өндөр технологийн хөгжлийг дэмжих тусгай чиг үүрэгтэй, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн, нүүрстөрөгчийн ялгарал багатай орон зайн оновчтой төлөвлөлт бүхий ирээдүйн хот болно.

“Хүннү” хот нь зөвхөн орчин үеийн технологи, дэд бүтцийн шийдлээрээ бус, Хүннүгийн соёлын бэлгэдэл, түүхэн өвийг хотын архитектур, дизайндаа тусгаснаараа онцгой байх болно. 

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 83 баг оролцох хүсэлт ирүүлснээс 43 баг бүртгэлээ баталгаажуулж оролцохоор болсон байна. 

Хүннү хот нь Монгол Улсын тогтвортой хөгжил, бүс нутгийн тэнцвэртэй байдал, соёлын өвийг дэлхийд сурталчлах зорилгыг хослуулсан ирээдүйн ухаалаг хот болох юм. Олон улсын хамтын ажиллагаа, орчин үеийн технологи, Монголын түүхэн өвөрмөц байдлыг нэгтгэсэн энэхүү төсөл нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад томоохон боломж нээж, Монголын хот төлөвлөлтийн шинэ загварыг бий болгоно.

 

Command Palette

Search for a command to run...