ЗОРЧИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ СУДАЛГААГ ХИЙХ "ГАЗАГОМ" ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамны Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ын хүрээнд "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал тээврийн мастер төлөвлөгөө" боловсруулах төсөл хэрэгжиж байгаа
БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамны Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ын хүрээнд "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал тээврийн мастер төлөвлөгөө" боловсруулах төсөл хэрэгжиж байгаа билээ. "KOTI", "Dong Myeong Engineering Consultants", "HD Corporation"-ийн хамтарсан консорциум замын хөдөлгөөний тээврийн төлөвлөлт болон нөхцөл байдлыг тодорхойлохоор суурь судалгааны ажлуудыг эхлүүлсэн.
Төслийн хүрээнд замын хөдөлгөөний эрчим, нийтийн тээврийн хэрэглээ болон авто зогсоолын ашиглалтын талаарх мэдээллийг суурь судалгааны хүрээнд цогцоор нь шинжилж, уг судалгаанд иргэдийг хамруулахдаа мобайл аппликейшн ашиглах шинэ аргачлалыг нэвтрүүлж байна. Тодруулбал, монголын нэн ховордсон мазаалай баавгайн дүртэй “Газагом” нэртэй аппликэйшнийг өргөнөөр ашигладаг үйлдлийн системүүд дээр хөгжүүлж байгаа бол IOS үйлдлийн систем дээр app store-оос татаж суулгах боломжтой.
Тус аппликейшнаар дамжуулан судалгаанд оролцож, санал хүсэлтээ илэрхийлж оноо цуглуулан олон төрлийн үйлчилгээний байгууллагын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой. Тус аппликэйшнийг БНСУ-ын "We Drive" компани болон "Han Yang" их сургуулийн профессорууд хамтран хөгжүүлж буй.
"GAZAGOM" аппликейшний дэлгэрэнгүй мэдээллийг https://heyzine.com/flip-book/69bf5328cb.html линкээр аваарай.