“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ, БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИНА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, үйлдвэрлэлийг орчин үеийн, байгальд ээлтэй технологиор шинэчлэх зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, үйлдвэрлэлийг орчин үеийн, байгальд ээлтэй технологиор шинэчлэх зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Уг төсөл нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд орших 539 га газарт байрлаж буй.
Төслийн хүрээнд дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлэхээр нээлттэй тендер зарлагдсан. 24 МВт Дулааны цахилгаан станц нь үйлдвэрүүдийг цахилгаан, дулаанаар хангах бөгөөд жилд 199.9-205.0 мян.тонн нүүрс түлж, 665 мянган тонн ус ашиглан 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэнэ. Түүнчлэн арьс шир боловсруулах үйлдвэрийн хувьд байгаль орчинд өндөр эрсдэлтэй, хаягдал ус ихээр ялгаруулдаг онцлогтой тул бохир ус цэвэрлэх байгууламжийг нэн түрүүнд барьж байгуулах шаардлагатай байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус цэвэрлэх байгууламж нь Эмээлт эко аж үйлдвэрийн паркт үйл ажиллагаа эрхлэх үйлдвэрүүдийн бохир усыг цэвэрлэхээс гадна паркийн оффис, олон нийтийн барилга байгууламжууд, ойролцоох бүс нутгийн оршин суугчдын хэрэглэсэн ахуйн бохир усыг цэвэрлэнэ. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадал 20000м3/хоног байх бөгөөд хүлээн авч цэвэрлэх бохир усны 63% үйлдвэрийн, 37% нь ахуйн бохир ус байх бөгөөд 2025–2042 оны хооронд гурван үе шаттайгаар ашиглалтад орох юм.
Мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хот байгуулалтын дахин төлөвлөлтийн барилгажилтын зураг төсөл боловсруулах ажил дуусч, энэ хүрээнд оршин суугчдын саналд үндэслэн ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг зэрэг олон нийтийн үйлчилгээний дэд бүтцийг төлөвлөж, ирээдүйн амьдрах орчныг иж бүрнээр хөгжүүлэхээр зорьж байна.