ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СИСТЕМИЙН ТҮҮХ

XVII зуунд Голландын инженер Адам Вибэ Польшийн Гданьск хотод ачаа зөөх зориулалттай системийг байгуулсан нь дүүжин тээврийн технологийн хөгжлийн суурь болсон юм. XIX зуунд ган татлага хөгжиж, дүүжин тээврийн системүүд у
XVII зуунд Голландын инженер Адам Вибэ Польшийн Гданьск хотод ачаа зөөх зориулалттай системийг байгуулсан нь дүүжин тээврийн технологийн хөгжлийн суурь болсон юм.
XIX зуунд ган татлага хөгжиж, дүүжин тээврийн системүүд уул уурхай, барилгын салбарт өргөнөөр ашиглагдах болов. Тухайлбал, 1872 онд Германы Адольф Блайхерт хоёр олстой шинэ системийг нэвтрүүлснээр илүү урт зайд, хүнд ачаа тээвэрлэх боломжтой болж байв.
XX зуунд хүн тээвэрлэх дүүжин замын тээврийн системүүд хөгжиж эхэлжээ. 1908 онд Итали улсын Болцано–Көлльэрн чиглэлд зорчигч тээвэрлэх дэлхийн анхны дүүжин замын тээвэр нэвтэрсэн бол 1936 онд АНУ-ын Сан Валлей амралтын газарт анхны суудалтай кабель кар ашиглалтад орж, уулын спорт, аялал жуулчлалын салбарт томоохон өөрчлөлт авчирсан.
1950-аад оноос эхлэн дүүжин замын тээврийн системүүд олноор байгуулагдах болж, 1957 онд Германы Кёльн хотод өргөн мөрөн дээгүүрх анхны кабель кар ашиглалтад орж, жуулчдын сонирхлыг татсан онцлох бүтээн байгуулалт болсон. Энэ үеэс дүүжин замын тээвэр нь амралт, аялал жуулчлал төдийгүй нийтийн тээврийн шийдэл болж эхэлжээ.
XXI зуунд дүүжин замын тээвэр нийтийн тээврийн чухал хэсэг болон хөгжиж байна. Тодруулбал, 2004 онд Колумбын Меделлин хотод захын дүүргүүдийг метроны буудалтай холбосон "Metrocable", 2014 онд Боливид Ла Пас-Эль Альто чиглэлийн олон шугамт "Mi Teleférico" ашиглалтад орсноор дүүжин зам хотын иргэдийн өдөр тутмын тээврийн хэрэгсэл болсон байна.