ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СИСТЕМ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ТЭРГҮҮЛЭГЧИД

Түгжрэлийг бууруулах хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр дүүжин замын тээврийн системийн хэрэглээ жилээс жилд өсөж байна. Энэ чиглэлээр дэлхийд тэргүүлж буй томоохон компаниуд бол Австрийн Doppelmayr, Францын POMA, Италийн Leitn
Түгжрэлийг бууруулах хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр дүүжин замын тээврийн системийн хэрэглээ жилээс жилд өсөж байна. Энэ чиглэлээр дэлхийд тэргүүлж буй томоохон компаниуд бол Австрийн Doppelmayr, Францын POMA, Италийн Leitner юм.
"Doppelmayr Garaventa Group" өнөөдөр дэлхийн 90 гаруй оронд 15 мянга гаруй кабель карыг ашиглалтад оруулаад байна. Аялал жуулчлал, цанын спортоос эхлээд хотын нийтийн тээврийн чиглэлд амжилттай хэрэгжүүлсэн төслүүдээрээ алдартай.
Францын "POMA" компани инновацийн шийдэл, хотын нийтийн тээврийн жишгээрээ дэлхийд танигдсан. Колумбын Меделлин, Боливийн Ла-Пас хотуудад хэрэгжүүлсэн дүүжин замын тээврийн систем нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулсан, дэлхий дахинд жишиг болсон төслүүдийн нэг юм. Өнөөдрийн байдлаар тус компани 80 гаруй оронд 8000 гаруй системийг суурилуулсан байна.
"Leitner Ropeways" компани эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдлээрээ дэлхийд танигдсан. Тус компани Европ, Турк, Хятад, Энэтхэг зэрэг улсад дүүжин замын тээврийн системийн шинэчлэлийг хийсэн бөгөөд орчин үеийн дизайн, технологийн шийдлээрээ хэрэглэгчдэд тав тухтай үйлчилгээг санал болгодог нь тэдний гол онцлог аж.
"Doppelmayr", "POMA","Leitner" компаниуд нь дүүжин замын тээврээр салбартаа дэлхийд тэргүүлж, хотуудын түгжрэлийг бууруулах бодит шийдлийг нэвтрүүлж буй шилдэг үйлдвэрлэгчид юм.