ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2025.08.2578 үзсэн
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Ачаалал ихтэй авто замын уулзваруудын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, орчин үеийн стандарт бүхий аюулгүй, тасралтгүй урсгалтай сүлжээг бүрдүүлэх хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг нийслэлийн 1

Ачаалал ихтэй авто замын уулзваруудын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, орчин үеийн стандарт бүхий аюулгүй, тасралтгүй урсгалтай сүлжээг бүрдүүлэх хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг нийслэлийн 18 байршилд үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль (МИС), Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Зүүн 4 зам, Их Монгол зэрэг хотын гол зангилаа хөдөлгөөнүүдийг хамарсан байршилд нийт 9 км урт авто зам, 4.5 км урт нүхэн гарц болон гүүрэн байгууламж шинээр барих юм. Ингэснээр хотын үндсэн чиглэлүүдэд сааталгүй, үр ашигтай урсгалыг бий болгох нөхцлийг бүрдүүлэхээр тооцоолсон байна.

Эхний ээлжинд Моносын уулзвар, МИС-ийн уулзвар, Энхтайваны гүүрний баруун болон зүүн урд уулзвар, Офицерын тойрог, 32-ын тойрогт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор Моносын болон МИС-ийн уулзварын нарийвчилсан зураг төслийг боловсруулж, бусад уулзваруудад техник, эдийн засгийн үндэслэлийг гарган дундын тайланг бэлтгэн, цаашдын гүйцэтгэлд шаардлагатай материалыг бүрдүүлэн ажиллаж байна.

Төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурах судалгаа гарсан. Энэ нь зөвхөн автомашины урсгалыг хөнгөвчлөхөөс гадна нийслэлчүүдийн цагийн хэмнэлт, ажлын бүтээмжид шууд эерэг нөлөө үзүүлж, хотын эдийн засгийн идэвхжлийг бодитойгоор нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Command Palette

Search for a command to run...