"ТЭЛЕО" ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СИСТЕМ

Пома группын хэрэгжүүлсэн хамгийн том дүүжин замын тээврийн систем бол Францын Тулуз хотын 3 км урттай “ТЭЛЕО” дүүжин замын тээврийн систем юм. ТЭЛЕО нь Поль Сабатье их сургууль, Рангуэль эмнэлэг, Онкополь гэсэн гурван б
Пома группын хэрэгжүүлсэн хамгийн том дүүжин замын тээврийн систем бол Францын Тулуз хотын 3 км урттай “ТЭЛЕО” дүүжин замын тээврийн систем юм.
ТЭЛЕО нь Поль Сабатье их сургууль, Рангуэль эмнэлэг, Онкополь гэсэн гурван буудалтай бөгөөд 15 кабинтай, өдөрт ойролцоогоор 8,000 зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай. Помагийн 3S три-кабель технологи ашигласан бөгөөд баганууд нь 70.5 метр өндөр, салхи, цаг уурын нөлөөллийг тэсвэрлэх технологиор баригдсан. Түүнчлэн 100% цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багатай.
Нийтийн тээврийн ачаалал ихтэй байсан Тулуз хотын өмнөд хэсэгт ТЭЛЕО дүүжин замын тээврийн системийг нэвтрүүлснээр гурван гол төвийг холбож, 85,000 гаруй хүний өдөр тутмын зорчилтыг хөнгөвчилсөн байна. Энэ нь хотын түгжрэлийг багасгаж, иргэдийн цаг, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлж, хотын амьдралын чанарыг сайжруулж буй бодит үр дүн юм.