ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК: ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТЕНДЕРТ ШАЛГАРСАН ТҮНШЛЭГЧ ХОЁР КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2025.08.2659 үзсэн
ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК: ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТЕНДЕРТ ШАЛГАРСАН  ТҮНШЛЭГЧ ХОЁР КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн нэгдсэн паркад нүүлгэн шилжүүлэх, мөн малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж мал аж ахуйн салба

Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн нэгдсэн паркад нүүлгэн шилжүүлэх, мөн малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж мал аж ахуйн салбарыг кластер цогц байдлаар хөгжүүлэх зорилгоор “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжиж байна. Тус парк нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт байрлаж байгаа бөгөөд арьс ширний үйлдвэрүүдийг нэг дор төвлөрүүлэн байгаль орчны бохирдлыг бууруулж, нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой. 

Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулагдсанаар арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрлэл орчин үеийн стандартад нийцэж, салбарын өрсөлдөх чадвар дээшилнэ. Парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь улсын хэмжээнд бий болсон нийт түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах боломжтой гэсэн үг юм. Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар ажилласнаар 5,600 ажлын байр шинээр бий болж, татварын орлогоор 86.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтын зардлаа 6.7 жилийн хугацаанд нөхөх тооцооол гараад байна.  

Төслийн бүтээн байгуулалт үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/1082 захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг EPC+F нөхцөлөөр дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, худалдан авалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан юм. Үүний үр дүнд БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК, “Хуа Ши Энержи Индастри” ХХК-ийн түншлэл шалгарч, өнөөдөр /2025.08.26/ гэрээ байгууллаа.

24 МВт дулааны станц нь паркт үйл ажиллагаа явуулах үйлдвэрүүдийг цахилгаан, дулаанаар хангах бөгөөд жилд 199.9-205.0 мян.тонн нүүрс түлж, 665 мянган тонн ус ашиглан 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж түгээхээр тооцоолсон. Ахуйн болон Үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж нь Цэвэрлэх байгууламж нь паркийн үйлдвэрүүдийн болон ойролцоох орон сууцны бүсийн ахуйн бохир усны цэвэрлэх бөгөөд 2025–2042 оны хооронд гурван үе шаттайгаар ашиглалтад орох юм. Тус байгууламжийн нийт хүчин чадал хоногт 20000м3 байх бөгөөд хүлээн авч буй бохир усны 63% үйлдвэрийн, 37% нь ахуйн бохир ус байх юм.

 “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл нь Монголын үйлдвэрлэлийг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц шинэ түвшинд хүргэх шийдэл юм. 

Command Palette

Search for a command to run...