ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ, I, II ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙГ УЯЛДУУЛЖ НАРИЙВЧИЛСАН ЗУРАГ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

“Туулын хурдны зам” төсөл нь Баянзүрхийн товчооноос баруун чиглэлийн “Аюулгүйн тойрог” хүртэл нийт 32 км үргэлжилж, зургаан эгнээтэй байх юм. Замын дагуу найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд нийт 9.9 км урт
“Туулын хурдны зам” төсөл нь Баянзүрхийн товчооноос баруун чиглэлийн “Аюулгүйн тойрог” хүртэл нийт 32 км үргэлжилж, зургаан эгнээтэй байх юм. Замын дагуу найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд нийт 9.9 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннель баригдах бөгөөд хотын төвөөр дайрах хэсгийг гүүрэн байгууламжаар шийдсэнээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэнэ хэмээн инженерүүд тодотгож байна. Энэхүү төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох, олон улсын нээлттэй тендерт Poly Changda Engineering Co Ltd, Longjian road&bridge Co Ltd, Shandong Luqiao Group Co., Ltd, China Hyway group limited саналаа ирүүлж үр дүнд нь Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулсан. Одоогоор барилга угсралтын бэлтгэл ажлууд хийгдэж байна. Үүнтэй зэрэгцэн I, II тойрог замын зураг төсөлтэй уялдуулж нарийвчилсан зураг төслийг боловсруулж байгаа юм.
Учир нь Шинэ тойрог замтай холбогдсоноор нийслэлийн зүүнээс баруун тийш нэвтрэх автомашины урсгалыг төвөөр дайруулах шаардлагагүй болж, хотын төвийг дайран гарах хөдөлгөөн багасах юм. Ингэснээр авто замын түгжрэлийг 35–40 хувиар бууруулах боломж бүрдэнэ хэмээн үзжээ.