transport

ХУА ЖАНЬ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ 9 ДҮГЭЭР САРД НЭЭНЭ

2025.08.2736 үзсэн
ХУА ЖАНЬ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ 9 ДҮГЭЭР САРД НЭЭНЭ

Бүтээн байгуулалтаараа тэргүүлэгч орнуудын нэг Хятад улс дахин түүхэн амжилт тогтоохоор зэхэж байна. Гуйжоу мужид баригдаж буй Хуа Жянь гүүр нь ашиглалтад ормогцоо дэлхийн хамгийн өндөр, уулын бүсийн хамгийн урт дүүжин г

Бүтээн байгуулалтаараа тэргүүлэгч орнуудын нэг Хятад улс дахин түүхэн амжилт тогтоохоор зэхэж байна. Гуйжоу мужид баригдаж буй Хуа Жянь гүүр нь ашиглалтад ормогцоо дэлхийн хамгийн өндөр, уулын бүсийн хамгийн урт дүүжин гүүр хэмээх нэрийг зэрэг хүртэх аж. 

Хуа Жянь гүүр нь Бэйпан голоос 625 метрийн өндөрт байрладаг, 2,890 метр урттай ба дүүжин хэсэг нь 1,420 метр урт аж. Гүүрний аюулгүй байдлыг шалгах зорилгоор 5 хоногийн туршилтыг эхлүүлсэн бөгөөд нийт 96 ачааны машин буюу 3,360 тоннын жингээр туршжээ. Энэ нь тухайн замын хөдөлгөөний ачааллыг бодитоор дуурайлган үзүүлснээрээ онцлогтой.
Туршилтыг статик болон динамик аргаар хийж, гүүрний үндсэн системийн ажиллагааг нарийвчлан үнэлсэн байна.
Тус гүүр нь хавцлын хооронд зорчих хугацааг 2 цагаас ердөө 2 минут болгон бууруулна. Ингэснээр орон нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц болохоос гадна, Хуанггуошу хүрхрээ, Лонггонг агуй, Ванфэнлин зэрэг газруудыг холбосноор жуулчлалын урсгалыг ихээхэн нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа аж. 

Command Palette

Search for a command to run...