МЕТРОНЫ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 2+2 ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль болон БНСУ-ын ХАЛЛА их сургууль хамтран метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд метроны мех
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль болон БНСУ-ын ХАЛЛА их сургууль хамтран метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
Хөтөлбөрийн хүрээнд метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, Метроны барилгын инженерчлэл, Метроны удирдлага, хяналтын инженерчлэл, Метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн дөрвөн чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Оюутнууд эхний хоёр жилд ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуульд суралцаж үндсэн мэдлэг, ур чадвараа эзэмших бол дараагийн хоёр жилд БНСУ-д мэргэжлийн туршлага, олон улсын стандартад нийцсэн практик дадлагад хамрагдана. Өнөөдрийн байдлаар ШУТИС-ийн харъяа Механик тээврийн сургуульд 90 орчим хүүхэд хөтөлбөрт бүртгүүлж, хичээл сонголтоо хийн сургалтад хамрагдаж эхлээд байна.
БНСУ-ын “Халла” групп нь БНСУ-д анхны метроны төслийг хэрэгжүүлж, дэд бүтэц, инженерийн салбарт олон арван жилийн туршлагатай байгууллага бөгөөд автомат жолоодлого, автомашины эд ангиудын дэлхийн зах зээлд 46 дугаар, барилгын салбарын 30 дугаар байрт жагсдаг. Тиймээс тус группын бааз суурийг түшиглэн монгол оюутнууд чадавхжих бүрэн бололцоотой юм.
Дашрамд дурьдахад, Механик инженер, тээврийн сургуульд суралцах оюутнууд нь зөвхөн метроны инженер бус салбар дундын интеграци буюу Төмөр зам, Тээврийн салбарт хөрвөн ажиллах боломжтой юм.