ЯПОНЫ АВТО МАШИНЫ ЗОГСООЛУУД

Японы машины зогсоолууд нь маш эмх цэгцтэй байдлаараа дэлхийд ялгардаг. Тэд машинаа зогсоолын шугамд яг тааруулан байрлуулах бөгөөд хаалга онгойх зэрэгт бусад машинд төвөг болохооргүй, шүргэлцэхгүй, зайтай тавьдаг. Энэ б
Японы машины зогсоолууд нь маш эмх цэгцтэй байдлаараа дэлхийд ялгардаг. Тэд машинаа зогсоолын шугамд яг тааруулан байрлуулах бөгөөд хаалга онгойх зэрэгт бусад машинд төвөг болохооргүй, шүргэлцэхгүй, зайтай тавьдаг. Энэ бүхнээс иргэдийнх нь соёлын хандлагыг харж болно. Түүнчлэн том оврын машиныг жижиг зай талбайд чихсэн байх үйлдлийг Японд та хэзээ ч харахгүй ажээ.
Мөн нэгэн сонирхолтой мэдээлэл түгсэн байдаг. Энэ нь үйлдвэрийн ажилтнууд өглөө ирэхдээ оффисоос хол зайд машинаа байрлуулах бөгөөд хоцорсон хүмүүстээ машины зогсоол үлдээдэг байна. Энэ үзэл нь Япон улсын багаар ажиллах үзэл, ажлын байрны эв найртай байх хандлагыг уриалдаг ажээ.
Та орчиндоо эерэг хандлага, соёлыг түгээгч нь байгаарай