“BRT ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС” ТӨСӨЛ: ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ АВТО ТЭЭВРИЙН ДЭД ЗӨВЛӨЛӨӨР ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ДЭМЖЛЭЭ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл Тусгай замтай автобус /BRT/ төслийг нэвтрүүлэхээр төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж Зам, тээврийн яамн
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл Тусгай замтай автобус /BRT/ төслийг нэвтрүүлэхээр төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж Зам, тээврийн яамны Авто тээврийн дэд зөвлөлөөр 2025 оны 09 сарын 03-ны өдөр хэлэлцүүлэн дэмжигдлээ.
Азийн хөгжлийн банкны зөвлөх “Far East Mobility” компаниас Тусгай замын автобус зорчих коридорын харьцуулсан судалгааны Тусгай замын автобус /BRT/ төслийн хүрээнд урьдчилсан төлөвлөлтөөр Ард Аюушийн өргөн чөлөө (П. Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг баруун талаас эхлэх зогсоол)-өөс - Энэбиш өргөн чөлөө - Их тойруугийн өргөн чөлөө (Сүхбаатарын гудамж, Их Сургуулийн гудамжнуудыг Их тойруугийн өргөн чөлөөтэй холбох) - Намъянжүгийн гудамж - Их хүрээ гудамж (Глобал сургуулийн баруун талд эцсийн зогсоол)-уудыг холбосон чиглэлд нийт 12.9 км урттай 19 зогсоолтой байгуулахаар төлөвлөж, 2026-2030 онд хэрэгжүүлэхээр зорьж байна.
Улаанбаатар хотод автобусны тусгай замын төсөл (BRT) хэрэгжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, найдвартай байдал нэмэгдэж, замын түгжрэл буурч, иргэдийн зорчих хугацаа багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна.
Төсөл хэрэгжсэнээр өдөрт тээвэрлэх зорчигч 25,000-35,000 байх бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлнэ хэмээн тооцоолжээ.