“НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР” ОНӨТҮГ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2025.09.0467 үзсэн
 “НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР” ОНӨТҮГ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Монголын Төмөр замын инженерүүдийн холбоо, Нэгдсэн төслийн удирдлагын газрын төлөөллүүд уулзаж, нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй нийтийн тээврийн томоохон төслүүдийн норм, стандартыг боловсруулах чиглэлд хамтран

Монголын Төмөр замын инженерүүдийн холбоо, Нэгдсэн төслийн удирдлагын газрын төлөөллүүд уулзаж, нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй нийтийн тээврийн томоохон төслүүдийн норм, стандартыг боловсруулах чиглэлд хамтран ажиллах талаар уулзаж ярилцлаа. Уулзалтаар нийтийн тээврийн дэд бүтцийн төлөвлөлт, барилга угсралт, ашиглалтад мөрдөх үндэсний болон олон улсын жишиг стандартуудыг нэвтрүүлэх, мега төслүүдэд мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөв.  

Метро, Трамвай нь манай улсын хувьд анхдагч, шинэ төрөл учир Төмөр замын тээврийн тухай хуульд хамаардаггүй. Тиймээс энэ салбарт шинэ хууль батлах, зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй бөгөөд бусад дүрэм, журам бүхий 100 орчим эрхзүйн акт боловсруулах шаардлагатайг Монголын Төмөр замын инженерүүдийн холбооны ТУЗ-ийн дарга, Зөвлөх инженер Б.Баярсайхан тодотгов.  

Нийслэлийн иргэдэд хүртээмжтэй, аюулгүй, олон улсын түвшний тээврийн дэд бүтцийг бүрдүүлэхийн тулд нийтийн тээврийн салбарт баримтлах норм, стандартыг шинэ шатанд гаргах, үндэсний стандарт болгох шаардлагатайг талууд онцоллоо.  

Command Palette

Search for a command to run...