transport

УБ МЕТРО ТӨСӨЛ: БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОЛОВСРУУЛАХАД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАНА

2025.09.07108 үзсэн
УБ МЕТРО ТӨСӨЛ: БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОЛОВСРУУЛАХАД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАНА

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй Улаанбаатар Метро төсөл нь хотын хөгжлийн ирээдүйн бодлогын чухал хэсэг бөгөөд зөвхөн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт бус, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжлийг хангаха

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй Улаанбаатар Метро төсөл нь хотын хөгжлийн ирээдүйн бодлогын чухал хэсэг бөгөөд зөвхөн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт бус, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэдэг. Энэ хүрээнд төслийн хамгааллын бодлогыг оновчтой тодорхойлох зорилгоор Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль болон Олон Улсын стандартын дагуу боловсруулж байна. Одоогоор байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажил 70 орчим хувь, нийгмийн нөлөөллийн үнэлгээ 30 орчим хувьтай үргэлжилж байна. Мөн нийгмийн суурь судалгааны ажил явагдаж байгаа бөгөөд таван дүүргийн 48 хорооны хэмжээнд өрхийн судалгаа болон төслийн бүх оролцогч талууд буюу жижиг, дунд бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид, тухайн орон нутгийн төсөл хөгжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал зөвлөмжийг тусган ажиллаж байна.  

Төслийн бүх оролцогч талуудын оролцоог хангаснаар иргэдийн өдөр тутмын амьдрал, оршин суугаа орчны өөрчлөлт, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл зэрэг асуудлыг иж бүрэн авч үзсэн бодит нөхцөл байдалд нийцсэн үнэлгээ гарах бөгөөд тус үнэлгээнд тулгуурлан хамгааллын бодлого, менежментийн төлөвлөгөөнүүдийг боловсруулан хяналт тавьж ажиллах юм. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан эцэслэгдэн батлагдсанаар төслийн хэрэгжилт олон улсын жишигт нийцсэн, тогтвортой хөгжлийн зарчмыг хангасан байдлаар урагшлах болно. 

Бид ил тод байдлыг эрхэмлэж, мэдээллийн урсгалыг нээлттэй байлгах бодлого баримтлан ажиллаж байна. Ингэснээр Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн төсөлд бүх нийтийн оролцоог бодитоор хангах чухал алхам болно.  

Иргэн та өөрийн санал хүсэлтээ ubmetro@ipiu.mn цахим хаягаар ирүүлнэ үү. 

Command Palette

Search for a command to run...