ОХУ-ЫН АНХНЫ ЖОЛООЧГҮЙ ТРАМВАЙ

ОХУ-ын Москва хотод анхны жолоочгүй трамвай зорчигчдод үйлчилж байна. Тус нийтийн тээвэр нь "Щукинская" метроны буудлаас Кулакова гудамж хүртэлх 10 дугаар маршрутаар зорчигч тээвэрлэж эхэлжээ. Төсөл хэрхэн бүтэв? Жолоочг
ОХУ-ын Москва хотод анхны жолоочгүй трамвай зорчигчдод үйлчилж байна. Тус нийтийн тээвэр нь "Щукинская" метроны буудлаас Кулакова гудамж хүртэлх 10 дугаар маршрутаар зорчигч тээвэрлэж эхэлжээ.
Төсөл хэрхэн бүтэв?
Жолоочгүй трамвайн төсөл нь Москвагийн “Тээврийн судалгаа, хөгжлийн төв”-д 2023 оноос хойш хийгдэж, хоёр жилийн турш туршиж судалсны үндсэн дээр ашиглалтад оруулжээ. Тус трамвай нь 2024 оны тавдугаар сараас эхлэн туршилтын горимоор 8000 гаруй километр зам туулж, улмаар нийтийн тээвэрт үйлчилж эхэлсэн байна.
Туршилтыг гурван үе шаттайгаар явуулсан гэнэ. Эхний ээлжинд шөнийн цагт, зорчигчгүйгээр, системийг хянаж буй жолоочтойгоор туршиж, улмаар хууль эрх зүйн хүрээнд зорчигч тээвэрлэн туршилтын аялал хийжээ. Эцэст нь, 2025 оны есдүгээр сарын 03-наас тогтмол хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа юм.
Жолоочгүй трамвай хэрхэн ажилладаг вэ?
Анхны жолоочгүй трамвай нь бүх үйлдлийг бие даан гүйцэтгэдэг бөгөөд өртөөнд зогсох, хаалга онгойлгож хаах, явган зорчигчдод зам тавьж өгөх, мөн цагийн хуваарий гягштал баримталдаг байна.
Трамвайд тээврийн удирдлагын ажилтан байх боловч жолоодлогод оролцохгүй, харин зорчих хураамжид хяналт тавих болон хэвийн бус нөхцөл байдалд зорчигчдод туслах үүрэгтэй гэнэ. Ойрын жилүүдэд Москва дахь трамвайн паркийг шинэчилж, бүх депог шинэ стандартад нийцүүлэхээр ажиллаж буй ажээ.