road

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛ: НИЙСЛЭЛИЙН 5 ДҮҮРГИЙН 29 ХОРООНЫ ИРГЭД ТӨСЛИЙН ТАЛААРХ АСУУМЖ, СУДАЛГААНД ХАМРАГДЖЭЭ

2025.09.09306 үзсэн
НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛ: НИЙСЛЭЛИЙН 5 ДҮҮРГИЙН 29 ХОРООНЫ ИРГЭД ТӨСЛИЙН ТАЛААРХ АСУУМЖ, СУДАЛГААНД ХАМРАГДЖЭЭ

Нийслэлийн замын сүлжээ нь хотын төв рүү чиглэн Энхтайвны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Нийслэлийн дэд төвүүдийг холбосон, олон

Нийслэлийн замын сүлжээ нь хотын төв рүү чиглэн Энхтайвны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Нийслэлийн дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам” төслийн хүрээнд “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” барихаар төлөвлөсөн. “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК ба Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулж хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендэрийг маргааш зарлана.

Харин тус төслийг хэрэгжүүлэхээс өмнө олон нийтийн үзэл бодол, нийгмийн хандлага, үр өгөөж, хэрэгцээ шаардлага болон байгаль орчны төлөв байдал зэргийг судалжээ. Үүнд “Шинэ тойрог автозам” төслийн трассын дагуух нөлөөллийн бүсэд хамрагдах 5 дүүргийн 29 хорооноос асуумж, судалгаа авсан байна. Ингэхэд, иргэдийн дийлэнх нь төслийн талаарх мэдээлэл дутмаг байсан ч, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Мөн төсөл хэрэгжсэнээр нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар эерэг ойлголттой байв. Авто замын трассын дагуух айл өрхийн 90% нь гэр хорооллын бүсэд байрлах бөгөөд амьжиргааны түвшин “дунд зэрэг” хэмээн тодорхойлогджээ. 

“Нэгдүгээр тойрог зам” төслийн трасс нь Эрчим хүчний гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Баянхошууны уулзвар, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал, Да хүрээ, Хилчиний гудамж, Цагдаагийн академийн өргө чөлөөгөөр дайран өнгөрч, Дүнжингаравын орчимд Туулын хурдны замтай хоёр түвшинд огтлолцох юм. Төслийн хүрээнд хотын төвийг тойрон гарах зургаан эгнээ бүхий нийт 24.7 км урттай авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзваруудыг төлөвлөсөн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурах тооцоолол гарсан.  

“Хоёрдугаар тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг Хятадын Гуандун мужийн “Зам тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК гүйцэтгэж байгаа бөгөөд 70 гаруй хувьтай байна. 

Command Palette

Search for a command to run...