НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭХ СУДАЛГАА ГАРЧЭЭ

Улс орнуудын автозамын бүтээн байгуулалтыг дагаж эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал дэмжигддэг талаар олон улсын судалгаануудад тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Ази, Америкийн улс орнууд автозамын түгжрэлийг тойрог зам
Улс орнуудын автозамын бүтээн байгуулалтыг дагаж эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал дэмжигддэг талаар олон улсын судалгаануудад тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Ази, Америкийн улс орнууд автозамын түгжрэлийг тойрог замаар шийдсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж, дэд бүтэц тэлж, зам дагасан жижиг дунд бизнес өргөжихийн хэрээр ажлын байр нэмэгддэг нийтлэг дүгнэлт ажиглагджээ.
Нийслэл Улаанбаатар хотын хувьд, түгжрэлийг бууруулж төвлөрлийг сааруулах хүрээнд Тойрог замын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхний ээлжинд “Нэгдүгээр тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад бэлэн болоод байна.
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжихэд ажлын байр, өрхийн орлогод хэрхэн шууд болон шууд бусаар нөлөөлөх судалгааг ТЭЗҮ-ийн хүрээнд гаргажээ. Хүний нөөцийн төлөвлөлтөөр авто зам, гүүр, туннелийн барилгын ажлын бүтээн байгуулалтад нийт 3540 хүний ажлын байр шууд бий болох тооцоолол гарсан байна. Түүний 85% буюу 3000 хүнийг орон нутгаас авч ажиллуулахаар төлөвлөжээ. Харин шууд бусаар 10620 ажлын байр бий болохоос 9000 ажлын байр буюу 85% нь орон нутгаас ирэх төлөвлөлттэй байгаа аж. Нийт дүнгээр авч үзвэл 14160 ажлын байр бий болох бөгөөд 85% буюу 12000 ажлын байрыг орон нутгаас авч ажиллуулахаар төлөвлөжээ. Үүний үр дүнд, ажилгүйдэл улсын хэмжээнд 17 хувиар, нийслэлд 37 хувиар буурах тооцоо гарсан байна.
Тус төсөл хэрэгжвэл ажиллагсдын болон өрхийн цэвэр орлого нэмэгдэнэ. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд нэг өрхийн сарын дундаж орлогын судалгааг хийж танилцуулсан бөгөөд хэрэв уг төсөл хэрэгжвэл дотоодын ажиллагсдын өрхийн орлогын гол эх үүсвэр болж буй өрхийн цалингийн цэвэр мөнгөн орлого өсөх судалгаа хийжээ.