“BARILGA EXPO” ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ “НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР” ОНӨТҮГ ОРОЛЦОЖ БАЙНА

2025.09.1166 үзсэн
“BARILGA EXPO” ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ “НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР” ОНӨТҮГ ОРОЛЦОЖ БАЙНА

“Barilga Expo” Олон Улсын барилгын үзэсгэлэн яармаг 38 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Нээлтийн арга хэмжээнд BARILGA EXPO олон улсын барилгын үзэсгэлэн яармагийн үүсгэн байгуулагч, Барилга МН-ийн Төлөөлөн Удирда

“Barilga Expo” Олон Улсын барилгын үзэсгэлэн яармаг 38 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Нээлтийн арга хэмжээнд BARILGA EXPO олон улсын барилгын үзэсгэлэн яармагийн үүсгэн байгуулагч, Барилга МН-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Батсүх, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, Сэлбэ хорин минутын хот корпорац ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатар, Хүннү хотын захирагчийн ажлын алба - Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт
төлөөлөгч М.Батбаяр болон бусад албаны төлөөлөл оролцлоо. 

Мөн тус үзэсгэлэнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ оролцож, ТУА-ны Төсөл хариуцсан чанарын инженер Ж.Лхагвадорж нийслэлд хэрэгжүүлж буй 24 мега төслийг танилцуулж олон нийтэд мэдээлэл өглөө. Есдүгээр сарын 12-14-ний хооронд гурван өдрийн турш зохион байгуулагдах энэхүү үзэсгэлэнгийн үеэр “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас иргэдэд мэдээлэл өгч ажиллана.  

“Barilga Expo” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг нь барилгын салбарын цогц хөгжлийг харуулсан, шинэ орон сууцны төсөл, барилгын материал, тоног төхөөрөмж, дэвшилтэт техник технологийн шийдлийг нэг дор танилцуулдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Герман, Итали, Чех, Турк зэрэг 20 гаруй орны 60 гаруй гадаадын компани, мөн дотоодын 300 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, ухаалаг шийдлүүдээ олон нийтэд танилцуулж байна. 

Command Palette

Search for a command to run...