"УЛААНБААТАР ТРАМВАЙ" ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

НИТХ-ын Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Улаанбаатар Трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг бол
НИТХ-ын Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Улаанбаатар Трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж дууссаныг Төслийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин танилцууллаа. “Улаанбаатар Трам” төслийн танилцуулгыг Зөвлөлийн гишүүд сонсож, НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Тус ТЭЗҮ-ийг өмнө нь Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжсэн билээ.
Улаанбаатар Трамвай төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд баригдах бөгөөд энэ нь 11 км урт, 16 зогсоолтой байна. Тус чиглэлд зорчих хугацаа нийт 29 мин байх юм.
Хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд хэрэгжих бөгөөд 15 км урт, 23 зогсоолтой байна. Тус чиглэлд нийт 37 мин зорчино. Энэхүү хоёр маршрут дагууд нийт 26 км буюу 52 км хос шугам тавигдана.
Трамвайн дундаж хурд 30 км/ц - 70км/ц хүртэл хурдлах боломжтой. Зорчигчид зогсоолд трамвайг хүлээх хугацаа нь 5 мин байх юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ.
Трамвай нь 100% цахилгаан, эко, байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл бөгөөд хөдлөх бүрэлдэхүүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход тохиромжтой, нам тавцант, зорчигчид тав тухтай зорчих, орчин үеийн нийтийн тээврийн хэрэгсэл юм.
Трамвайн хөдлөх бүрэлдэхүүн нь Лидар Радар системтэй байна. Өөрөөр хэлбэл, Лидар радар систем нь замын тэмдэг болон гэрлэн дохионы ажиллагааг мэдэрч жолоодлого хийхэд туслалцаа үзүүлнэ. Энэ нь аюулыг мэдэрч осол гарахаас урьдчилан сэргийлэх, ослоос зайлсхийх боломжтой. Мөн Трамвай нь ихэвчлэн 600 – 750V DC-/direct current/ хүчдэлийн цахилгаанаар ашигладаг. Энэ цахилгаан нь дээд агаарын шугамаас “pantograph”, “trolley pole” гэх төхөөрөмжөөр дамжин тээврийн хэрэгсэл рүү өгөгддөг. Трамвайн хөдлөх бүрэлдэхүүн нь тогтмол гүйдлийн 750В-ын цахилгаан хангамжаар ажиллах бөгөөд энэхүү үзүүлэлтэд үндэслэн цахилгаан хангамжийн тооцоо, төлөвлөлтийг боловсруулсан. Тогтмол гүйдлийн 750В систем нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг, дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмжүүдтэй нийцдэг бөгөөд манай орны нөхцөлд найдвартай, үр ашигтай шийдэл юм. Түүнчлэн Трамвайн холбооны систем нь трамвай ба удирдлагын төв хооронд тасралтгүй мэдээлэл дамжуулах, жолооч болон хяналтын төв хооронд дуудлага, өгөгдөл дамжуулах, трамвайн байрлал, хурд, зорчигчдын мэдээллийг GPS болон утасгүй сүлжээгээр шууд дамжуулах давуу талтай.