ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ТУЛГУУР БАГАНЫГ СУУРИЛУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулна. Үүнээс эхний 4 тулгуурыг суурилуулаад байна. Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрл
Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулна. Үүнээс эхний 4 тулгуурыг суурилуулаад байна. Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах 1 болон 2 дугаар баганыг өнгөрсөн долоо хоногт бэхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын дундуур тулгуур цамхагуудыг суурилуулах ажил дуусна.
Энэхүү бүтээн байгуулалтыг Францын “Пома групп”-ийн инженерүүд ахалж, “Моннис инженеринг” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Харин “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.
“Моннис инженеринг” ХХК-ийн төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах энэхүү тулгуур багана нь 5.5 – 9.5 метрийн өндөртэй. Харин өндөрлөг газар буюу зарим хэсэгт 42 м өндөртэй тулгуур баганыг суурилуулна. Ил харагдах тулгуур багануудын дор, газрын гүнээс доош 20 метрт суурийг бэхэлж суурилуулсан. Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөж, аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг хийсэн” гэв.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж буй бөгөөд гүйцэтгэгч талтай өдөр бүр бүтээн байгуулалтын явцыг зөвшилцөн, төслийг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН I ШУГАМ
ШУГАМЫН УРТ: 4.2 км
ЗОГСООЛ: Хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөр
ТУЛГУУР БАГАНА: 19 тулгуур багана
ОРГИЛ ЦАГИЙН ХҮЧИН ЧАДАЛ: 2320 хүн/цаг