ХАНЫН МАТЕРИАЛЫН 1800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2025.09.1446 үзсэн
ХАНЫН МАТЕРИАЛЫН 1800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Улаанбаатар хотын газар нутгийн 88.2 орчим хувийг эзэлдэг гэр хорооллын бүсэд хүн амын 60 орчим хувь амьдарч байна. Иймд хотын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн

Улаанбаатар хотын газар нутгийн 88.2 орчим хувийг эзэлдэг гэр хорооллын бүсэд хүн амын 60 орчим хувь амьдарч байна. Иймд хотын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг төлөвлөлт байршилд цогц орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр болсон. 

Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын орон сууцны төслийг 20.7 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр үе шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барина. Төсөл 2025–2029 онд хоёр үе шаттай хэрэгжинэ.  

Эхний ээлжийн 1800 айлын орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд зарласан бөгөөд нийт гурван компани саналаа ирүүлснээс “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК нарын түншлэл шалгарч, өнөөдөр батламж гардууллаа. 

Уг төслийн хүрээнд дараах бүтээн байгуулалтыг хийх аж. Тодруулбал, 

· 1800 өрхийн 7-9 давхар бүхий 24 орон сууц 

· 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг 

· 400 хүүхдийн суудалтай оффис, сургалт хөгжлийн төв 

· 1200 машины ил болон дулаан зогсоол /180 хөгжлийн бэрхшээлтэй иргэний авто зогсоол 

· Худалдаа болон үзвэр үйлчилгээний төв 

· Спорт байгууламж 

Мөн төслийн нийт талбайн 60 хувьд нийтийн зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, явган хүний болон дугуйн зам, тоглоомын талбай, гэрэлт гудамж, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Ташрамд, төслийн нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөхөөс гүйцэтгэл 93.9 хувьтай үргэлжилж байна. 

Command Palette

Search for a command to run...