УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

2025.09.1544 үзсэн
УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Дэлхийн хамгийн хүчирхэг усан цахилгаан станцаар нэрлэгддэг “Гурван Хавцлын Далан” нь Хятад дахь Янцзы мөрөнд байрладаг бөгөөд инженерчлэлийн билэг тэмдэг болсон гэдэг. "Гурван Хавцлын Далан" нь Хятадын Төрийн зөвлөлийн

Дэлхийн хамгийн хүчирхэг усан цахилгаан станцаар нэрлэгддэг “Гурван Хавцлын Далан” нь Хятад дахь Янцзы мөрөнд байрладаг бөгөөд инженерчлэлийн билэг тэмдэг болсон гэдэг.  

"Гурван Хавцлын Далан" нь Хятадын Төрийн зөвлөлийн дарга байсан Ли Пэнгийн санаачилгаар 1994 - 2006 онд баригдаж дууссан байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь Янцзы мөрөнд нүүрлэдэг үерээс ард иргэдээ хамгаалах буюу хот, тосгодыг усанд живж өртөхөөс хамгаалж байжээ.  

Тус далан нь 32 үндсэн турбин, хоёр нэмэлт генераторын тусламжтайгаар жилд 22,500МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Энэ нь нүүрсний цахилгаан станцаас үүсэх бохирдлыг бууруулах, Хятадын эрчим хүчний хэрэгцээг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Даланг барих явцад 1.3 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд усан сан байгуулснаар байгаль орчны экосистемд сөргөөр нөлөөлж, загасны төрөл зүйл устаж, хөрсний эрози үүсэх эрсдэл гарчээ. Мөн олон түүхэн дурсгал, археологийн газрууд усан сангийн ёроолд үлдсэн гэдгээрээ багагүй шүүмжлэл дагуулж байв.  

Command Palette

Search for a command to run...