BRT ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДУЛААНЫ ШУГАМЫГ ХОНГИЛЫН СИСТЕМД ШИЛЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

Тусгай замын автобус /BRT/ төсөл нь Ард Аюушийн өргөн чөлөө (П. Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг баруун талаас эхлэх зогсоол)-өөс - Энэбиш өргөн чөлөө - Их тойруугийн өргөн чөлөө (Сүхбаатарын гудамж, Их
Тусгай замын автобус /BRT/ төсөл нь Ард Аюушийн өргөн чөлөө (П. Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг баруун талаас эхлэх зогсоол)-өөс - Энэбиш өргөн чөлөө - Их тойруугийн өргөн чөлөө (Сүхбаатарын гудамж, Их Сургуулийн гудамжнуудыг Их тойруугийн өргөн чөлөөтэй холбох) - Намъянжүгийн гудамж - Их хүрээ гудамж (Глобал сургуулийн баруун талд эцсийн зогсоол)-уудыг холбосон чиглэлд нийт 12.9 км урттай 19 зогсоолтой байгуулахаар төлөвлөж, 2026-2030 онд хэрэгжүүлэхээр зорьж байна.
Төслийн хүрээнд чигийн дагуух автобусны буудлын орчимд нөлөөлөлд өртсөн инженерийн шугамыг хонгилын системд байршуулж, засвар үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээг туннелийн системд шилжүүлснээр засвар үйлчилгээ хийх, шугам сүлжээг өргөтгөх боломж бүрдэнэ.
Төслийн ТЭЗҮ-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсруулж, Зам, тээврийн яамны Авто тээврийн салбарын шинжлэх ухаан технологийн дэд зөвлөлөөр 2025 оны 09 сарын 03-ны өдөр хэлэлцүүлэн дэмжээд буй.
Улаанбаатар хотод автобусны тусгай замын төсөл (BRT) хэрэгжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, найдвартай байдал нэмэгдэж, замын түгжрэл буурч, иргэдийн зорчих хугацаа багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Мөн өдөрт тээвэрлэх зорчигч 25,000-35,000 байх бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлнэ хэмээн тооцоолжээ.
BRT-ын ТРАСС: Ард Аюушийн өргөн чөлөө - Энэбиш өргөн чөлөө - Их тойруугийн өргөн чөлөө (Сүхбаатарын гудамж, Их Сургуулийн гудамжнуудыг Их тойруугийн өргөн чөлөөтэй холбох) - Намъянжүгийн гудамж - Их хүрээ гудамж (Глобал сургуулийн баруун талд эцсийн зогсоол)
ТРАССЫН УРТ: 12.9 км
ОРГИЛ ЦАГИЙН ХҮЧИН ЧАДАЛ: 6000 хүн/цаг
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДУНДАЖ ХУРД: 20-25км/цаг
ХЭРЭГЖИХ ХУГАЦАА: 2025-2030