ХҮННҮ ХОТ ТӨСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Хүннү дагуул хотыг 150 мянган оршин суугчтай, 80 мянган ажлын байртай, төр
Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Хүннү дагуул хотыг 150 мянган оршин суугчтай, 80 мянган ажлын байртай, төр захиргааны нэгдсэн цогцолбор, их дээд сургууль оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөн ажиллаж байна.
Нийслэлийн 40 жилийн төлөвлөлтийн алдааг тус төсөлд залруулж, эхний ээлжинд дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтыг шийдэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй 220/110/35кВ-ын 2*125 МВА чадалтай "Сэргэлэн" дэд станцын ажлын гүйцэтгэл 86 хувьтай байна. Мөн “Зуунмод” хотоос “Хүннү” хотын нутаг дэвсгэр хүртэлх Мэдээлэл холбооны 96 корын 22 км урттай шилэн кабель, 48 корын 17 км урттай шилэн кабель шугам сүлжээний ажлын барилга угсралтын ажил 65 орчим хувьтай хэрэгжиж байна.
Харин Үерийн хамгаалалтын 1-р сувгийн угсралтын ажил 75 хувьтай байгаа бол үерийн хамгаалалтын 4-р сувгийн ажил дуусчээ. Мөн Ус хангамжийн 16 км урт гол шугам, 5 ширхэг гүний худаг, 1 ширхэг өргөлтийн насос станцын барилга угсралтын ажил 100 хувь хийгдсэнээс гадна Хүннү хотын эхний ээлжийн усан хангамжийн 8 км урт гол шугам сүлжээ, 2*2000 м3 усан сангийн барилгын ажлын явц 80 хувьдаа оржээ.