road

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН БАРИЛГЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА

2025.09.16236 үзсэн
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН БАРИЛГЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү төсөл нь хотын төврүү чиглэдэг урсгалыг сааруулж, хотын захруу чиглүүлэх бөгөөд нийслэлийн зүүн хэсэг буюу

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү төсөл нь хотын төврүү чиглэдэг урсгалыг сааруулж, хотын захруу чиглүүлэх бөгөөд нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас - Хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ бүхий 32 километр байх юм. Хотын төв хэсгээр дайрахгүй, нийслэлийн баруун хэсгээр баригдах учир төвийн ачааллыг шууд бууруулж, төвийн автозамын хөдөлгөөний нягтрал саарна. 

Төслийн гүйцэтгэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг 2025 оны нэгдүгээр сард зарласан бөгөөд нийт дөрвөн компани оролцсоноос Хонгконгийн “ХаоЮань женерал констракшн” ХХК шалгаран гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд Хайрга, дайрганы талбайн судалгаа, суурь цэгийн болон өндөржилтийн цэг, мөн 20 км газарт GPS-ийн 60000 цэгийн хэмжилт зэргийг хийж гүйцэтгэжээ.  

Төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн, зургаан эгнээ бүхий, гэрлэн дохиогүй, зогсолтгүй зорчих боломжтой хурдны зам баригдана. Энэ нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй иж бүрэн хурдны замын төсөл болж байгаагаараа онцлогтой. Замын хөдөлгөөний дундаж хурд 80–100 км/цаг байхаар тооцоолж, хоёр түвшний огтлолцол бүхий “Exit” уулзваруудыг 3–7 км зайтай төлөвлөсөн нь зорчигчдод түргэн шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх тооцоо гарсан нь нийслэлийн тээврийн ачааллыг бууруулах, иргэдийн цаг хугацааг хэмнэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 

Command Palette

Search for a command to run...