water

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ЗАРИМ ДЭД БҮТЦИЙН ЗУРАГ ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ, ШИНЭЧЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2025.09.17105 үзсэн
ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ЗАРИМ ДЭД БҮТЦИЙН ЗУРАГ ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ, ШИНЭЧЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэж, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулан, мал аж ахуйн салбарыг кластер аар хөгжүүлэх зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж байна. Тус парк нь Хан-Уул

Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэж, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулан, мал аж ахуйн салбарыг кластер аар хөгжүүлэх зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж байна. Тус парк нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт байрлаж байгаа бөгөөд төслийн бүтээн байгуулалт үе шаттайгаар хэрэгжиж буй.  

Паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц болон Цэвэрлэх байгууламж”-ийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж (EPC+F) гэрээг байгуулсан. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авах хүрээнд БОННҮ-ний ажил хийгдэж буй бөгөөд ажлын явц 70 хувьтай байна. Түүнчлэн инженерийн бусад дэд бүтцийн ажил болох ерийн хамгаалалтын барилга байгууламж, Технологийн ус хангамжийн барилга байгууламжуудын төсвийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд магадлалын ерөнхий дүгнэлтийг хийлгэж байна. Ундны ус хангамжийн зураг төсвийг шинэчлэх ажлын явц 40 хувьтай, мөн холбоо дохиоллын ажлын зураг тодотгох, төсөвт өртгийг шинэчлэх ажил үргэлжилж байгаа аж.  

Дулааны цахилгаан станц нь 24 МВт хүчин чадалтай бөгөөд үйлдвэрүүдийг цахилгаан, дулаанаар хангаж, жилд 665 мянган тонн ус ашиглан 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж түгээхээр тооцоолсон. Цэвэрлэх байгууламж нь паркийн үйлдвэрүүдийн болон ойролцоох орон сууцны бүсийн ахуйн бохир усны цэвэрлэгээ хийх бөгөөд хоногт 6700м³ ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 20,000 м³ хүртэл хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. 

Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар ажилласнаар 5,600 ажлын байр шинээр бий болж, татварын орлогоор 86.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтын зардлаа 6.7 жилийн хугацаанд нөхөх тооцооол гараад байна. Үүний зэрэгцээ Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах шинэ боломж нээгдэнэ. 

Command Palette

Search for a command to run...