“БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ 2025”-Д НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа энэ үед хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Монгол, Хятадын “БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ
Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа энэ үед хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Монгол, Хятадын “БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ-2025”-ыг есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
“Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ нь БНХАУ-ын Олон улсын гэрээлэгчдийн нийгэмлэг (CHINCA)-тай албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүлж “САНАМЖ БИЧИГ” зурснаар жил бүр CHINCA&MNCA форум, үзэсгэлэнг аль нэг улсад ээлжлэн зохион байгуулах, барилга байгууламжийн хууль, дүрэм, техникийн стандарт, салбарын хөгжилтэй холбоотой мэдээлэл солилцох, Гишүүн компаниудаа хооронд нь танилцуулах, бизнес уулзалт, B2B боломжуудын төлөвлөгөөг зохион байгуулж, хэрэгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд боловсруулах, барилгын төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах чиглүүдэд хамтран ажиллахаар тогтлоо.
Форумын арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд нээж үг хэлсэн бол БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань хоёр улсын хамтын ажиллагаа батжин бэхжиж байгаад талархал илэрхийлэн харилцаа хамтын ажиллагааны шинэ шат ахиж байгаа онцлон тэмдэглэлээ.
Уг арга хэмжээг хүндэтгэн Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмэр, хамтарсан төслүүдийн үр дүн амжилттай явагдаж байгааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Н.Энхболд, Хот байгуулалт, орон сууцжуулатын яамны сайд Э.Бат-Амгалан нар мэндчилгээ илгээсэн бол МБҮА ТББ Ерөнхийлөгч Н.Баясайхан, БНХАУ-ын Олон Улсын Гэрээлэгчдийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Фан Чючэн нар хамтын ажиллагааны ололтыг шинэ шатанд гаргасанд таатай байгаагаа илэрхийллээ.
Форумын үеэр БНХАУ-ын зүгээс Дэлхийн шилдэг 500-д багтдаг Хятадын хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид болох Shanghai Сonstruction Group, Сhina Railway Signal & Communication Co.,Ltd, Сhina North Industries Corporation, Сhina Machinery Engineering Corporation, Beiben Trucks Group Co.,Ltd, Shaanxi Construction Engineering Corporation гээд 150 гаруй компаниуд өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулахаас гадна Монгол Улсад өрнөж буй бүтээн байгуулалтын томоохон төслийн мэдээлэлтэй танилцлаа.
Форумын сонирхол татсан нэг хэсэг болох Монгол Улсад өрнөж буй бүтээн байгуулалт, хөрөнгө орчны талаар ХББОСЯ-наас "Монгол Улсын Барилга, барилгын материал дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, боломж", Нийслэлийн "24 Мега төсөл"-ийн өнөөгийн байдал, Хүннү хотын захиргаанаас Хүннү хот төсөл, Хөрөнгө оруулалт, худалдааны газраас "Хөрөнгө оруулалтын орчин ба нөхцөл", БНХАУ-ын Төмөр замын дохиолол, харилцаа холбооны корпорацийн үйлдвэрлэлийн давуу талыг ашиглан Монголын төмөр замын тээврийн шинэ хөгжлийг дэмжих нь, МБҮА ТББ-иас "Монгол Улсын барилгын зах зээлд нэвтрэх боломж, нөхцөл шаардлага" илтгэлүүдийг тавилаа.