"HOOVER" ДАЛАН

2025.09.2137 үзсэн
"HOOVER" ДАЛАН

Хүүвэрийн далангийн барилгын ажил 1931 онд эхэлж, таван жилийн дараа буюу 1936 онд дууссан гэдэг. Энэхүү төсөл нь олон мянган ажлын байр бий болгосон нь хямралын үед улс орны эдийн засгийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэс

Хүүвэрийн далангийн барилгын ажил 1931 онд эхэлж, таван жилийн дараа буюу 1936 онд дууссан гэдэг. Энэхүү төсөл нь олон мянган ажлын байр бий болгосон нь хямралын үед улс орны эдийн засгийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гэвч тус бүтээн байгуулалтын үед асар хүнд нөхцөлд буюу хавцлын агаарын температур зуны улиралд 50°C-аас давдаг байсан нь олон мянган ажилчин амь насаа алдахад хүргэсэн бараан түүхтэй. Тухайн үед инженерүүд голын урсгалыг түр зогсоохын тулд тусгайлан туннель ухаж, хоолойн усны урсгалыг өөрчилсөн нь түүхэнд байгаагүй зоригтой шийдэл байлаа. Мөн далангийн бүтэц нь маш бат бөх байхаар бүтээгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл найдвартай ажилласаар байна. 

Аварга том гидроцахилгаан станц нь Лас Вегас зэрэг ойролцоох хотуудыг эрчим хүчээр хангаж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц болсон. Зөвхөн эрчим хүч, усны эх үүсвэр төдийгүй, Америкийн ард түмний тууштай байдал, инженерийн ур чадварыг бэлгэдсэн хөшөө дурсгал болон үлдсэн билээ. 

Command Palette

Search for a command to run...