ХОТЫН ТӨВИЙН ОРОН СУУЦ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЧААЛЛЫГ СЭЛБЭ ДЭД ТӨВ РҮҮ ХУВААРИЛСНААР ТӨВЛӨРӨЛ 4.2%-ИАР СААРНА

Хотын иргэд нийгмийн болон төрийн үйлчилгээг 20 минутын дотор хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажлын эхлэл нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн
Хотын иргэд нийгмийн болон төрийн үйлчилгээг 20 минутын дотор хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажлын эхлэл нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй 158 га газарт төлөвлөгдсөн “Сэлбэ 20 минутын хот” төсөл юм.
Төслийн хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай эрүүл мэнд, боловсрол, цагдаагийн хэсэг, онцгой байдлын төв зэрэг нийгмийн хамгаалал төрийн үйлчилгээг төвлөрүүлж, мөн театр, үзэсгэлэнгийн танхим, спорт цогцолбор зэрэг бүх үйлчилгээнүүдийг нэг дор төлөвлөсөн. Сэлбэ хотын оршин суугчид нийтийн тээвэр болох автобус, трамвайгаар саадгүй зорчихоос гадна явган хүний зам болон дугуйн замын дэд бүтцийг дэлхийн шилдэг хотуудын жишигт нийцсэнээр ая тухтай, аюулгүй ашиглах боломжтой болно.
Сэлбэ дэд төвийн нийт 158 га талбайн 62.6 га буюу 39 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван ерөнхий боловсролын сургууль, таван цэцэрлэг, улсын болон хувийн эмнэлэг, спортын цогцолбор байгуулагдана. Мөн 8 км авто зам, 48.7 км явган хүний зам, 32.1 км дугуйн зам, 3.6 га талбай бүхий тоглоомын болон амралт, чөлөөт цагийн талбайг төлөвлөжээ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийслэлийн 12,000 нүхэн жорлон, 15,600 утаат яндан устаж агаар орчны бохирдол бодитоор буурна. Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлснөөр тухайн орчинд өнөөдрийн байдлаар тоосжилт PM2.5 -1.6 дахин багассан бодит судалгаа байна. Цаашид гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7%, хөрсний бохирдол 6%-иар буурахаар тооцоолсон. Мөн хотын төвд төвлөрсөн орон сууц үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү саармагжуулснаар төвлөрлийг 4.2% хүртэл бууруулах судалгаа гараад байгаа юм.
Бүтээн байгуулалтын явц
Багц 1: 20 блокын 18 блокийн суурь цутгах бэлэн болсон.
Багц 2: 26 блокоос 5 блокийн суурь цутгалт бүрэн хийгдсэн.
Багц 3.1, 3.2, 3.3 болон Багц 4.1, 4.2: гүйцэтгэгчдэд барилгажих талбай хүлээлгэн өгч, гэрээ байгуулагдаж байна.
Сэлбэ дэд төв нь 63 МВт-ын хүчин чадал бүхий “Дамбадаржаа” цахилгаан станцаас дулаанаа хангана. Мөн тус төслийн орон сууцнуудын хэрэглээний усыг зэс хоолойгоор угсрах бөгөөд орон сууцнуудын дээвэр дээр нарны панел байрлуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн хэрэглээний эрчим хүчийг хэмнэлттэйгээр шийдэхээр төлөвлөсөн.