УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ, ЦААШДЫН ШИЙДЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

“Улаанбаатар метро” төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудал, цаашдын шийдлийн талаар БНСУ-ын Dohwa Engineering компанийн Тээврийн салбарын захирал Жун Суудонг, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.
“Улаанбаатар метро” төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудал, цаашдын шийдлийн талаар БНСУ-ын Dohwa Engineering компанийн Тээврийн салбарын захирал Жун Суудонг, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал нар уулзаж ярилцлаа.
Тус уулзалтаар төслийн дараагийн үе шатны хөрөнгө оруулалт, ажлын төлөвлөгөөг тодотгож, тендэрийн шат дараалсан ажлуудын бэлтгэл болон гадаад, дотоодын компаниудад тавих шалгуур үзүүлэлт, ил тод, өрсөлдөөнт зарчмыг хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Энэ үеэр Олон Улсын хууль эрхзүйн орчныг судалж, төлөвлөсөн хуваарийн дагуу ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатайг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал дурьдсан. Харин БНСУ-ын Dohwa Engineering компанийн Тээврийн салбарын захирал Жун Суудонг “Хамтын ажиллагааны хүрээнд орчин үеийн дэвшилтэт шийдлийг нутагшуулах, нийтийн тээврийн салбарт иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангахуйц урт хугацааны үр өгөөж бүхий шинэчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллана” хэмээн тодотгов.
Уулзалтад “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар, Үйл ажиллагааны ахлах менежер Б.Галбадрах, “Улаанбаатар метро” төслийн менежер Т.Мөнхдалай нар оролцлоо.
Дашрамд дурьдахад, “Улаанбаатар метро” төслийн ТЭЗҮ батлагдсан бөгөөд одоогоор төслийн хамгааллын бодлогыг оновчтой тодорхойлох зорилгоор Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль болон Олон Улсын стандартын дагуу боловсруулж буй.