ЛОНДОН ХОТЫН БОХИРЫН ШУГАМ

2025.09.2353 үзсэн
ЛОНДОН ХОТЫН БОХИРЫН ШУГАМ

XIX зууны дунд үеийн Лондон хот үмхий үнэрт дарагдаж байв. Хотын бүх бохир ус Темза мөрөнд шууд нийлдэг байсан нь “Их үмхий”-д дарагдсан 1858 он юм. Энэ үед инженер Жозеф Базалгетт энгийн боловч хувьсгалч шийдлийг дэвшүү

XIX зууны дунд үеийн Лондон хот үмхий үнэрт дарагдаж байв. Хотын бүх бохир ус Темза мөрөнд шууд нийлдэг байсан нь “Их үмхий”-д дарагдсан 1858 он юм. Энэ үед инженер Жозеф Базалгетт энгийн боловч хувьсгалч шийдлийг дэвшүүлсэн байна. Тэрбээр бохирыг газрын доогуур урсгах томоохон сүлжээ байгуулж, гол мөрнөөс холдуулах арга замыг санал болгосон нь дэлхийн инженерийн түүхэнд шинэ хуудас нээжээ. 

Лондонгийн бохирын шугам нь 1860–1875 оны хооронд хэрэгжсэн байна. Тухайлбал, 1,300 км урт бохирын шугам, 82 км гол коллектор байгуулжээ. Олон насосны станц бүхий системийг бий болгож, Лондон хотыг халдварт өвчин, үмхий үнэрээс бүрэн аварсан гэдэг. 

Лондонгийн энэхүү бохирын шугам нь зөвхөн тухайн үеийн хямралыг шийдсэнээр хязгаарлагдахгүй, дэлхийн олон хотын ариун цэврийн дэд бүтцийн загвар болсон гэж судлаачид онцолдог.  

Command Palette

Search for a command to run...