building

БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ: ЭХНИЙ 110 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2025.09.23187 үзсэн
БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ: ЭХНИЙ 110 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн инженерийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, дэд төв байгуулах хүрээнд ногоон орон сууц хөгжүүлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон те

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн инженерийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, дэд төв байгуулах хүрээнд ногоон орон сууц хөгжүүлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон технологи бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн,эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бүхий “Баянхошуу орон сууцжуулалт”, “Шар хад орон сууцжуулалт” төслийг хэрэгжүүлж байна. 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй энэхүү төслийг байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, үр ашигтай, дэвшилтэт технологи бүхий барилгын материалаар барьж байгуулж буй.  

“Баянхошуу орон сууцжуулалт” төслийн хувьд, 41.3 га талбай бүхий нийт 2816 айлын орон сууц, ногоон байгууламжийн цогцолбор байх юм. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд эхний 110 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгч байна. Үлдсэн 150 айлын дөрвөн блок барилгын угсралт 57 хувь, 76 айлын 2 блок барилгын ажил 48 хувьтай хэвийн үргэлжилж байгаа юм. Харин дараагийн ээлжийн 126 айлын орон сууцны гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг 2026 онд хийхээр төлөвлөсөн.  

“Шархад орон сууцжуулалт” төсөл нь нийт 19.2 га талбай бүхий 2184 айлын орон сууцны цогцолбор байхаар төлөвлөгдсөн. Эхний ээлж болох 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний төв бүхий барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа бөгөөд эхний 110 айлын дөрвөн блок бүхий орон сууцны угсралт, барилгын ажил 99 хувьтай байна. Харин 152 айлын дөрвөн блок орон сууцны ажил 59 хувь, 76 айлын хоёр блок орон сууцны барилга, бүтээн байгуулалтын ажил 41 хувьтай төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа аж.  

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нүхэн жорлон устаж, гэр хорооллоос үүсэх үнсний хог хаягдал буурч, цаашлаад EDGE ногоон барилгын үнэлгээний системийн шаардлагын дагуу 20%-ийн усны хэмнэлттэй технологи ашиглах олон давуу талтай юм.  

Command Palette

Search for a command to run...