МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2025.09.2367 үзсэн
МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Нийслэлийн хөгжлийн 24 мега төслийг Олон Улсын стандартын дагуу хэрэгжүүлэх хүрээнд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Дэлхийн банкны Б

Нийслэлийн хөгжлийн 24 мега төслийг Олон Улсын стандартын дагуу хэрэгжүүлэх хүрээнд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа.  

Уулзалтад Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн (БОН) эрсдэлийн асуудал хариуцсан бүсийн менежер Нина Чий, Нийгмийн эрсдлийг тэргүүлэх мэргэжилтэн Яаа Оппон болон “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал нарын төлөөлөл оролцож, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мега төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ярилцав.  

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас нийслэлд хэрэгжүүлж буй 24 мега төслийг танилцуулж, хууль эрхзүйн орчин, стандарт, шийдлийг хөндсөн бөгөөд Дэлхийн банкны зүгээс олон улсын туршлага, стандартуудыг нутагшуулах, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалт зохион байгуулах, бэхжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн.  

Command Palette

Search for a command to run...