УЛААНБААТАР ХОТЫН ТӨСЛҮҮДЭД ШИЛДЭГ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР “ERNST & YOUNG CONSULTING” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2025.09.2468 үзсэн
УЛААНБААТАР ХОТЫН ТӨСЛҮҮДЭД ШИЛДЭГ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР “ERNST & YOUNG CONSULTING” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Санхүү, аудит, татварын Олон Улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Ernst & Young Consulting LLC” компанийн Хонг Конг дахь салбарын дэд бүтэц хариуцсан партнер Andy Torph, Шанхай салбарын зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Ron

Санхүү, аудит, татварын Олон Улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Ernst & Young Consulting LLC” компанийн Хонг Конг дахь салбарын дэд бүтэц хариуцсан партнер Andy Torph, Шанхай салбарын зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Ronan Williams болон “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын удирдлага, мэргэжилтнүүд уулзаж Улаанбаатар хотын төслүүдэд шилдэг аргачлал, туршлага нэвтрүүлэх талаар санал солилцлоо.  

Уулзалтын эхэнд, Төслийн удирдлагын албаны Төсөл хариуцсан чанарын инженер Ж.Лхагвадорж 24 мега төслийг танилцуулж, хэрэгжилт, явцын талаар мэдээлэл өгсөн. Хонг Конг дахь салбарын дэд бүтэц хариуцсан партнер Andy Torph, Шанхай салбарын зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Ronan Williams нар “Ernst & Young Consulting LLC” байгууллагынхаа чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулж, мөн бусад улс оронд нэвтрүүлсэн туршлага, шилдэг аргачлалыг хуваалцсан байна. Түүнчлэн цогц хөтөлбөрийн зохион байгуулалт, худалдан авалт болон засаглалын загвар боловсруулах, хүргэлтийн загварын сонголтуудыг тодорхойлох, стратегийн худалдан авалт болон гэрээний стратегийг хэрэгжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээтэй харилцах ажиллагааны талаар мэдээлэл өгч, дэлхийн хэмжээнд амжилттай хэрэгжсэн төсөл, судалгааг танилцуулсан.  

Ernst & Young нь өнөөдөр дэлхийн 150 гаруй оронд салбартай бөгөөд Монголд EY-ийн төлөөлөгчийн газар, түншлэлийн оффисууд ажилладаг. Өнөөдрийн уулзалтад “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын албадын инженер, мэргэжилтнүүд оролцов.  

Command Palette

Search for a command to run...