road

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ -ИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

2025.09.24261 үзсэн
ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ -ИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах “20 минутын хот” хөгжлийн концепцийн нэг болох “Шинэ тойрог зам” төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр тойрог зам төс

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах “20 минутын хот” хөгжлийн концепцийн нэг болох “Шинэ тойрог зам” төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.  

Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусган, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Олон улсын нээлттэй тендэрийг зарласан. Харин “Хоёрдугаар тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг Хятадын Гуандун мужийн “Зам тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК гүйцэтгэж байгаа бөгөөд 80 хувийн явцтай байна.  

ТЭЗҮ-ийн хүрээнд инженер геологи, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн судалгаа, байгаль орчин төлөв байдлын үнэлгээ, ус зүйн урьдчилсан судалгаа, трассын дагууд 1:500 масштабтай байр зүйн зураглал зэрэг үнэлгээ, зураг төслийн суурь ажлуудыг хийж дуусгасан. Мөн авто замын трасс төлөвлөлт, гүүр хоолой, авто замын хучилт, уулзвар огтлолцол, инженерийн шугам сүлжээ зэрэг ТЭЗҮ-ийн дунд шатны ажлууд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Трассын хувьд, “Хоёрдугаар тойрог зам” төсөл нь нь хотын захын бүсийг хамарсан, дэд төвүүдийг холбох хоёр чиглэлтэй маршрутаар хэрэгжихээр төлөвлөгдсөн. Баруун чиглэлийн маршрут нь 22-ын товчооноос эхэлж, Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран өнгөрч, Баянхошууны уулзварт хүрч нэгдүгээр тойрог замтай холбогдоно. Харин зүүн чиглэлийн маршрут нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, эцэст нь Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгдсөн. Эдгээр чиглэл нь хотын зүүн болон баруун захын бүсүүдийг төвийн замын ачаалалд нөлөөлөхгүйгээр холбож, нийтийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, захын хороололд амьдарч буй иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх ач холбогдолтой.  

Command Palette

Search for a command to run...