1,500 АЖИЛТАН 9 ЦАГИЙН ДОТОР ТӨМӨР ЗАМЫН ШУГАМЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЖ ДУУСГАЖЭЭ

Инженерийн гайхамшгийг харуулсан нэгэн тод жишээ бол Хятадын Фужиан мужийн Лонянь хотод 2018 онд хийгдсэн төмөр замын сүлжээний шинэчлэлт юм. Төслийн гол зорилго нь тухайн өртөөн дэх төмөр замын зангилаа, гол холболтууды
Инженерийн гайхамшгийг харуулсан нэгэн тод жишээ бол Хятадын Фужиан мужийн Лонянь хотод 2018 онд хийгдсэн төмөр замын сүлжээний шинэчлэлт юм. Төслийн гол зорилго нь тухайн өртөөн дэх төмөр замын зангилаа, гол холболтуудыг шинээр баригдаж буй өндөр хурдны замтай холбох байв.
1,500 орчим ажилтан уг нарийн ажлыг ердөө 9 цаг хүрэхгүй хугацаанд амжилттай дуусгажээ. Тодруулбал, ажилтнуудыг долоон нэгжид хуваан, бүгдийг нэгэн зэрэг ажиллуулсан төдийгүй замын шинэ хэсгүүд болон гол холболтын эд ангиуд, сэлгээний хэсгүүдийг үйлдвэрт угсарч бэлдсэн нь угсралтыг тасралтгүй, хурдан гүйцэтгэхэд түлхэц болсон аж.
Төсөл амжилттай хэрэгжихэд орон нутгийн иргэд болон засаг захиргаа дэмжиж, барилгын ажлыг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үр дүнд нь, шинэ төмөр замын холболт ашиглалтад орсноор зорчих хугацаа 7 цагаас 90 минут болж эрс богиносож байжээ. Энэхүү бүтээн байгуулалт нь Хятадын төвлөрсөн удирдлага, төлөвлөлт, олон нийтийн дэмжлэгийг нэгтгэсэн, амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэгээр нэрлэгддэг.