ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ: ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хот болон бусад суурин газар, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг ус хангамжийн эх үүсвэрээр найдвартай хангах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор газар доорх болон гадаргын усны суда
Улаанбаатар хот болон бусад суурин газар, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг ус хангамжийн эх үүсвэрээр найдвартай хангах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор газар доорх болон гадаргын усны судалгааг эрчимжүүлж, усны нөөц, тэр дундаа ашиглалтын нөөцийг баталгаажуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа хийгдсэн бөгөөд 2025–2032 онд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Бүгд Найрамдах Энэтхэг улсын KPIL ХХК нь төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд ажлын явц 90 хувьтай байна. Туул усан цогцолбор нь 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна. Тус төсөл нь нийт 5569 ам.метр талбайд хэрэгжих юм.
Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох, дагуул хотуудын усны хэрэгцээг хангахын зэрэгцээ Нийслэлийг үерийн эрсдэлээс хамгаалах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглахаар төлөвлөсөн.
Түүнчлэн Туул голын экологийн урсацыг хадгалах, урсац тасрахаас сэргийлэх цаашлаад томоохон усан толио үүсгэж ууршлын үйл явцаар дамжуулан байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.