road

ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР ТӨСӨЛ: ДӨРВӨН БАЙРШИЛД ЗУРАГ ТӨСӨЛ, СУУРЬ СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА

2025.09.30231 үзсэн
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР ТӨСӨЛ: ДӨРВӨН БАЙРШИЛД ЗУРАГ ТӨСӨЛ, СУУРЬ СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА

Ачаалал ихтэй, хотын үндсэн чиглэлүүдэд сааталгүй, үр ашигтай урсгалыг бий болгох нөхцөлийг Олон түвшиний уулзвар замаар шийдэх хүрээнд Нийслэлд нийт 18 байршилд нийт 9 км урт авто зам, 4.5 км урт нүхэн гарц болон гүүрэн

Ачаалал ихтэй, хотын үндсэн чиглэлүүдэд сааталгүй, үр ашигтай урсгалыг бий болгох нөхцөлийг Олон түвшиний уулзвар замаар шийдэх хүрээнд Нийслэлд нийт 18 байршилд нийт 9 км урт авто зам, 4.5 км урт нүхэн гарц болон гүүрэн байгууламж шинээр барихаар төлөвлөсөн. Нэн тэргүүнд Моносын уулзвар, Механик тээврийн сургууль (МТС)-ийн уулзвар, Офицеруудын ордны тойрог, Улиастайн уулзваруудын ажлыг эхлүүлэхээр зэхэж зураг төсөл, суурь судалгааны ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байна.

Баруун 4 зам, Саппоро, МТС, Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Зүүн 4 зам, Их Монгол зэрэг хотын гол зангилаа хөдөлгөөнүүдийг хамарсан тус байршлуудад олон түвшиний уулзвар нэвтрэлтээр шийдэж өгснөөр авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан.

Тухайлбал, Механик тээврийн сургуулийн уулзварт хойноос урагш чиглэсэн нийт хөдөлгөөний 49.75 хувь нь зүүн тийш болон буцаж эргэх хөдөлгөөн байгаа нь тухайн уулзварын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг бууруулж урсгалын саатлыг нэмэгдүүлсээр ирсэн дүн шинжилгээ гарсан. МТС-ийн уулзварт нүхэн гарц болон гүүрэн байгууламжийн хувилбаруудыг боловсруулсан бөгөөд микро загварчлалаар хөдөлгөөний эрчим 15-18.3 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцооллыг гаргаад байна.

Төсөл хэрэгжсэнээр автомашины урсгалыг хөнгөвчлөхөөс гадна нийслэлчүүдийн цагийн хэмнэлт, ажлын бүтээмжид шууд эерэг нөлөө үзүүлж, хотын эдийн засгийн идэвхжилийг бодитойгоор нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой хэмээн үзэж байна.

 

Command Palette

Search for a command to run...