НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МЕГА ТӨСЛҮҮДЭД АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй мега төслүүдийн талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал нар Азийн хөгжлийн банкны суурин тө
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй мега төслүүдийн талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал нар Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Shannon Cowlin-тай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Тус уулзалтаар төслүүдэд техникийн туслалцааг хэрэгжүүлэх, Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдийг татан оролцуулах, мөн хотын нийтийн тээврийн төслүүд тухайлбал, Тусгай замын автобус BRT төсөл болон Gadip, Сэлбэ дэд төвийн нүүлгэн шилжүүлэлтийн тал дээр хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.