ӨМНӨД СУМАТРА БОЛОН БҮС НУТГИЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ НАЙДВАРТАЙ ХАНГАХ "SUMSEL 8" СТАНЦ

Нүүрсний уурхай түшиглэн цахилгаан станц барих нь тээвэрлэлтийн зардлыг багасгаж, эрчим хүчний өртгийг бууруулах үр ашигтай шийдэл болсоор иржээ. Индонезийн Өмнөд Суматра мужид байрлах "Sumsel-8" дулааны цахилгаан станц
Нүүрсний уурхай түшиглэн цахилгаан станц барих нь тээвэрлэлтийн зардлыг багасгаж, эрчим хүчний өртгийг бууруулах үр ашигтай шийдэл болсоор иржээ.
Индонезийн Өмнөд Суматра мужид байрлах "Sumsel-8" дулааны цахилгаан станц нь нүүрсээ ойролцоох "Banko Tengah" уурхайн амнаас шууд ашиглан жилд 5.4 сая тонн нүүрсээр 1,320 МВт цахилгаан үйлдвэрлэдэг.
Тус станц 2023 онд ашиглалтад орсноор Өмнөд Суматра болон бүс нутгийн эрчим хүчний хангамжийг тогтвортой болгож, цахилгааны тасалдал, нийлүүлэлтийн доголдлыг бууруулсан. Ингэснээр эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулж байгаа гэнэ.