transport

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСӨЛД HRB500E МАРКИЙН АРМАТУРЫГ АШИГЛАЖ БАЙНА

2025.10.0174 үзсэн
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСӨЛД  HRB500E МАРКИЙН АРМАТУРЫГ АШИГЛАЖ БАЙНА

Дүүжин замын тээврийн систем нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч ПОМА ГРУПП-ээс эд ангиудыг 10

Дүүжин замын тээврийн систем нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч ПОМА ГРУПП-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд удирдан гүйцэтгэж буй. 

Энэхүү төсөлд HRB500E маркийн арматурыг ашиглаж байна. Мөн тээврийн аюулгүй ажиллагааг хангахын тулднийт 216 ширхэг бүхий ган татлага ашиглах бөгөөд энэ нь техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан технологи юм. Түүнчлэн өвлийн улиралд мөс цасанд дарагдах эрсдэлийг бууруулах зорилготой тусгай мөс хусагч төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг. 

Барилгын материалын чанар, аюулгүй байдал
Тулгуур баганын хамгийн өндөр нь 42 метр байх тул гангийн маркыг L360M-PSL2, суурь бетоны маркыг С30, арматурыг HRB500E зэрэг өндөр чанартай, бат бөх материал сонгон ашиглаж байна. HRB500E маркийн арматур нь гангийн өндөр хатуулагтай бөгөөд газар хөдлөлтөд тэсвэртэй гэдгээрээ онцлог юм. 

Тог тасарсан үед зорчигчдын аюулгүй байдлыг хангах шийдэл
Дүүжин замын тээвэр нь тог тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах нөөц генератороор тоноглогдсон. Энэхүү систем нь зорчигчдыг аюулгүй буулгах горимтой бөгөөд аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. 

Туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил
Төслийн барилга угсралтын ажил дууссаны дараа гурван сарын турш туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийг хийнэ. Энэ үеэр ачааллын туршилт хийхдээ зорчигч тээвэрлэхгүй бөгөөд оронд нь тухайн кабины багтаамжтай дүйцэх жин бүхий ус, шуудайтай элс ашиглана. “Улаанбаатар кабель кар” төслийн нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд туршилтын үеэр 850 кг жинтэй элс, усаар орлуулж шат дараалалтайгаар турших юм.

Дэлхийн жишигт нийцсэн дүүжин замын систем
Дүүжин замын тээврийн системийг дэлхийн 100 гаруй орон нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлагатай. Улаанбаатар хотод энэхүү орчин үеийн, аюулгүй, байгальд ээлтэй тээврийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 

Command Palette

Search for a command to run...