ХЯТАДЫН ЧЭНДУ ХОТЫН ЗАМЫН ТӨЛӨВЛӨЛТ

2025.10.0539 үзсэн
ХЯТАДЫН ЧЭНДУ ХОТЫН ЗАМЫН ТӨЛӨВЛӨЛТ

Хятадын Чэнду хотын замын төлөвлөлтийн нэг онцлог нь дунд эгнээг нийтийн тээвэрт (BRT буюу автобусны хурдан зорчих систем) зориулсан шийдэл юм. Тус замыг хотын гол тэнхлэгүүд дээр барьсан бөгөөд автобусны буудлуудыг замы

Хятадын Чэнду хотын замын төлөвлөлтийн нэг онцлог нь дунд эгнээг нийтийн тээвэрт (BRT буюу автобусны хурдан зорчих систем) зориулсан шийдэл юм. Тус замыг хотын гол тэнхлэгүүд дээр барьсан бөгөөд автобусны буудлуудыг замын дунд байрлуулж, зорчигчид автобуснаас буугаад явган гарцаар эсвэл гүүр, туннелиэр зорчиж нэвтэрдэг байна. Энэхүү зам ашиглалтад орсноор автобусны хурдыг дунджаар 30%-иар нэмэгдүүлж, тогтмол хөдөлгөөн бий болгожээ.  

Манай улсын хувьд энэхүү системийг урьдчилсан төлөвлөлтөөр Ард Аюушийн өргөн чөлөө (П. Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг баруун талаас эхлэх зогсоол)-өөс - Энэбиш өргөн чөлөө - Их тойруугийн өргөн чөлөө (Сүхбаатарын гудамж, Их Сургуулийн гудамжнуудыг Их тойруугийн өргөн чөлөөтэй холбох) - Намъянжүгийн гудамж - Их хүрээ гудамж (Глобал сургуулийн баруун талд эцсийн зогсоол)-уудыг холбосон чиглэлд байгуулахаар төлөвлөсөн. Нийт 12.9 км урттай 19 зогсоолтой байх ТЭЗҮ, судалгааг гаргаж, 2026-2030 онд хэрэгжүүлэхээр зорьж байна.  

Command Palette

Search for a command to run...