road

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛ: ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2025.10.05305 үзсэн
НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛ: ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Улаанбаатар хот нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын 50%, дотоодын нийт бүтээгдэхүүний 66%, эрүүл мэндийн үйлчилгээний 61%, дээд боловсролын 96% тус хотод төвлөрсөн нь нийгэм, эдийн з

Улаанбаатар хот нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын 50%, дотоодын нийт бүтээгдэхүүний 66%, эрүүл мэндийн үйлчилгээний 61%, дээд боловсролын 96% тус хотод төвлөрсөн нь нийгэм, эдийн засаг, тээвэр, байгаль орчны тулгамдсан олон асуудлыг бий болгож байна. 

Улаанбаатар хотын гол гудамж замууд хэт ачаалалтай, замын сүлжээ нь төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэдэг учир төвийг тойрон гарсан гол гудамж замыг барихаар төлөвлөсөн нь Шинэ тойрог зам төсөл юм.   

Шинэ тойрог зам нь “Нэгдүгээр тойрог зам”, “Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр тойрог зам төслийн 24.7 км урттай замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, авто замын төсөлтэй холбоотой барилга угсралтын ажлын тендерийг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас EPC+F нөхцөлөөр зарласан. Одоогоор тендерийн материалыг хүлээн авч байгаа бөгөөд энэ хүрээнд сонирхогч этгээдүүдэд гурван удаагийн тодруулга мэдээллийг албан ёсоор хүргүүлээд байна. Тендерийг нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар шалгаруулах юм. 

НТУГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн алба, төслийн гүйцэтгэгч “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК хамтран хийсэн судалгаанаас харахад, тус төсөл 2030 онд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын түгжрэл дунджаар 19–20 хувиар буурах тооцоолол гаргасан байна. Тухайлбал, Их тойруу, Нарны зам зэрэг гол гудамжуудын ачаалал 10–20%, Москвагийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг замуудын ачаалал 20–40%, харин Ажилчны гудамжийн ачаалал 40-с дээш хувиар буурахаар тооцоолол гарчээ.   

Command Palette

Search for a command to run...